Энэтхэг “BlackBerry”-д шаардлага тулгалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Энэтхэг “BlackBerry”-д шаардлага тулгалаа

Хэрвээ “Research in Motion” компани “BlackBerry” утаснуудынхаа и-мейл, мессежэнд мониторинг хийхийг зөвшөөрөхгүй бол наймдугаар сарын 31-нээс “BlackBerry” смартфонуудын и-мейл, мессежний үйлчилгээнд хориг тавих болно гэж Энэтхэг улс мэдэгдлээ. Энэхүү утасны кодлолын давуу талыг ашиглан террористууд засгийн газрын хяналтанд өртөлгүйгээр хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж Энэтхэгийн засгийн газар болгоомжилж байгаа юм. “BlackBerry”-гээс явуулсан өгөгдлийг Канад дахь серверлүү илгээж тэнд кодолдог тул гаднаас өгөгдөлд нь хандах боломжгүй байдаг байна.

Энэтхэгийн Дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга пүрэв гаригт Энэтхэгийн цахилгаан холбооны Яаманд хандан дотоодын гар утасны операторуудад “БлакБерри Бизнесийн үйлчилгээ”, “БлакБерри Мессенжер үйлчилгээ”-нүүдийн хяналтыг наймдугаар сарын 31-нийг гэхэд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад шилжүүлэхийг сануулах зааварчилгаа явуулсан байна.

“Хэрвээ заасан хугацаанд тус компани техникийн шийдэл санал болгохгүй бол Засгийн газар байр сууриа эргэн харах бөгөөд үүрэн телефоны сүлжээнүүд дэхь  дээрх хоёр үйлчилгээнд хаалт тавих болно” гэж Энэтхэгийн Дотоод явдлын яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж