
Энэтхэгийн Дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга пүрэв гаригт Энэтхэгийн цахилгаан холбооны Яаманд хандан дотоодын гар утасны операторуудад “БлакБерри Бизнесийн үйлчилгээ”, “БлакБерри Мессенжер үйлчилгээ”-нүүдийн хяналтыг наймдугаар сарын 31-нийг гэхэд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад шилжүүлэхийг сануулах зааварчилгаа явуулсан байна.
“Хэрвээ заасан хугацаанд тус компани техникийн шийдэл санал болгохгүй бол Засгийн газар байр сууриа эргэн харах бөгөөд үүрэн телефоны сүлжээнүүд дэхь дээрх хоёр үйлчилгээнд хаалт тавих болно” гэж Энэтхэгийн Дотоод явдлын яам мэдэгдэлдээ дурдсан байна.
Т.Бадрах