“Ajusshi” киног нэг сая хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

“Ajusshi” киног нэг сая хүн үзжээ

Солонгосын чадварлаг жүжигчин Won Bin-ы хамгийн сүүлд тоглосон адал явдалт “Ajusshi” буюу англи нэр нь “The Man From Nowhere” киног нээлтээ хийсэн эхний долоо хоногт нь нэг сая хүн үзжээ. Уг кино нь хажуу хаалганы хөрш охин нь дээрэмчдэд хулгайлагдах ба түүнийг аврахын тулд олон ээдрээтэй замыг туулах ганцаардмал зожиг залуугийн түүхийг өгүүлдэг аж.
Киног бүтээгчид уг киног чамгүй хэмжээний ашиг олно гэдэгт итгэлтэй байгаа ба дэлхий даяар олон театруудад гаргах аж. Гол дүрийг бүтээсэн Won Bin өмнө нь нэлээд олон кинонд тоглож олны танил болсон ч гол дүрд тоглож байгаа анхны кино нь энэ аж. Өмнөх дүрүүд нь бүгд туслах дүрүүд байсан гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж