Согтуугаар жолоо барьсан 24 жолоочийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо барьсан 24 жолоочийг саатуулжээ

Замын цагдаагийн газарт өчигдөр буюу сар шинийн нэгэнд 115 дуудлага иржээ. Дуудлагын дийлэнх хэсгийг гэр хорооллоос ирүүлсэн байна. Учир нь энэ өдөр Баянхошуу, Зүүнсалаа, Толгойт, Орбит, Шар хад, Долоон буудал руу чиглэсэн авто машины урсгал хамгийн их байсан нь осол зөрчил гарахад багагүй нөлөөлжээ. Ингэхдээ гэр хорооллын гудамжуудад авто машинууд шүргэлцэх зөрчил хамгийн их хувийг эзэлсэн байна. Мөн энэ үеэр дөрвөн хүн бэртэж гэмтжээ. Түүнчлэн 24 жолооч согтуугаар авто машин жолоодож яваад саатуулагдсан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодох нь өөрийгөө аюулд учруулах төдийгүй бусдын амь насанд ч халдах аюултай тул, баярын энэ өдрүүдэд жолооч та авто машин барьж яваа бол хатуу идээнээс хүртэхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж