Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 7

Дөрөвдүгээр сарын 7-ны баяр

Жил бүрийн дөрөвдүээр сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг (World Health Day) 1948 онд байгуулагдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (World Health Organization, WHO) тэмдэглэдэг. Тус байгууллага байгуулагдсан цагаас хойш дэлхийн 200 орчим улс орон гишүүн нь болжээ. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх уламжлал 1950 оноос хойш тогтоод байгаа билээ. Уг өдрийг тэмдэглэх зорилго нь хүмүүст эрүүл энх байх нь амьдралд нь хэрэгтэй мөн дэлхийн хүн амын эрүүл мэндийг улам сайжруулахын тулд юу хийх ёстойг ойлгуулахад оршино. ДЭМБ жил бүр даяарчлалын эрүүл мэндтэй холбоотой асуудалд энэ өдрийг зориулдаг ба өнгөрсөн жилийн сэдэв нь онцгой тохиолдолд хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх эмнэлэгийн ажилтнуудын бэлэн байдал ба эрүүлийг хамгаалах байгууллагын аюулгүй байдал болсон юм. 2010 онд өдрийн уриагаар “1000 хот-1000 амьдрал” гэсэн үгийг сонгосон учраас хотжилт ба эрүүл мэнд гол сэдэв нь болж байна. Либери улс энэ өдрийг улсын баяр болгон амралтын өдрөөр зарлсан гэнэ.

Танзанид Үндпэсний баатруудын баярыг тэмдэглэдэг бол Руандад хоморголон устгалд хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг тэмдэглэдэг.

Энэ өдөр орос хэлтэн интернэт хэрэглэгчдийн хувьд Рунета (RuNet) төрсөний 15 жилийн ой болж байна. Орост 1994 онд домейн — .Ru бүртгэгдэж олон улсын сүлжээний үндэсний домейнуудын дээд зэрэглэлд бичигджээ.

Өдрийн ишлэл

“…километр ба милиаметр нь замын уртыг хэмжих үндсэн хэмжигдэхүүн болж мянган метр ба арван мянган метртай тэнцэх болно…”
(1795 оны дөрөвдүгээр сарын 7-нд батлагдсан Францын хуулийн зургадугаар заалтаас)
Тэр үед километр нь ганцхан Францад замын хэмжигдэхүүн болж байсан бол 200 жилийн дараа дэлхийн бараг бүх орнуудад зэмын хэмжээний нэгж болон хэрэглэгдэх болсон байна.

 Үйл явдал

1348 ОН. Өнөөг хүртэл нутгийнхандаа хүндлэгдэн ирсэн Ариун Ромын болон Чехийн эзэн хаан IV Карл өөрийн эзэнт улсын нийслэл болгосон Прага хотноо Төв Европын анхных болох их сургуулийг байгуулжээ. Энэ их сургууль нь Карлын гэсэн нэртэй болсон ба анх “Долоон чөлөөт урлагийг үзэх” бэлтгэлийн, шашны, анагаахын, хуулийн гэсэн дөрвөн факультеттайгаар нээгджээ.

1805 ОН. Вена хотноо Людовиг ван Бетховены “Гуравдугаар яруу тунгалаг найраг хөгжмийн” анхны тоглолт боллоо. Хөгжмийн зохиогч энэ тоглолтын удирдаач нь байв. Францын агуу хувьсгалын үзэл санаагаар бичигдсэн энэ симфонийг зохиогч нь Наполеонд зориулсан юм. Гэвч Наполеон өөрийгөө Францын хаан гэж зарласан учир Бетховен түүнд зориулсан гэх нэршлийг нь авч хаяжээ.

1827 ОН. 183 жилийн өмнө Английн эм найруулагч Жон Уокер өмгөөлөгч Никсонд анхны шүдэнзийг заржээ. Хайрцаг шүдэнзийг эхлээд харахад маш энгийн. Эхлээд л хуурай мөчир шүдэнзний “өвөг” байсан нь ойлгомжтой. Түүгээр л эртний хүмүүс галаа асаадаг байсан биз. Дараа нь байгалийн минералууд гарч ирээд тэднээс оч үсэргэн гал гаргадаг байсан болов уу. Ингээд манай эриний 570 онд  үрдэг модондоо хүхэр түрхэхийг хятадууд санаачилсан гэх. Шүдэнз төрөхөд Гамбург хотын чөлөөний цэрэг Хенниг Брандын 1669 онд нээсэн цагаан фосфор их тус болов.  Тэрээр алт гаргаж авахаар нэртэй алхимичдын бүтээлүүдийг судлан оролдож байгаад харанхуйд гэрэлтдэг цагаан бодис бий болгожээ. Бранд түүнийг “фосфор” гэж нэрлэсэн нь грекээс “гэрэлтүүлэгч” гэсэн утгаар бууна. Английн эм найруулагч өөрийн бүтээлээ бас л санамсаргүй нээсэн юм. Эм найруулагч байсан болохоор тэр химийн бодисуудаа савхаар холино. Ингээд 1826 онд тэр савхных нь үзүүрт нэгэн дусал хатаад үлдсэн байв. Тэр наалдсан зүйлийг нь цэвэрлэхээр шаланд зуртал гал гарчээ. Тэгээд л элдэв туршилт хийж эхэлсэн гэдэг. Уокер 1827 онд анхны арилжааны гэрээгээ хийгээд Никсон гэх өмгөөлөгчид анхны шүдэнзээ заржээ.Өөөрийн нээлтээ хүн бүрт гайхуулж байсан Уокер бүтээлээ патентлуулсангүй нь алдаа болжээ. Харин түүнийг гайхуулж явахыг  харсан Самьюэл Жонс гэх залуу тэр бүтээлийнх нь зах зээлийн үнийг олж харжээ. Тэр залуу шүдэнзээ “люциферчик” гэж нэрлээд тонноор нь худалдах болсон байна. Анхны люциферүүд нь зурахад оч ихээр үсэргэж, муухай үнэр гаргадаг байсан гэнэ. Венийн химич Шретер шүдэнзийнг “аюулгүй” болгосон нээлтийг 1847 онд хийлээ. Хоргүй байсан “улаан” фосфорыг Шретер гарган авчээ. Дараагийн жилд нь шүдэнзний толгойд хүхэр, бертолын давс, маргенц ба цавууны хольц нэмэгдсэн аж. Шинэ бүтээл люциферүүдийг аажмаар шахан үгүй болгожээ. 1910 онд Америкийн Diamond Match компани эрүүл мэндэд аюулгүй шүдэнзийн анхны патентыг авав. Энэ нээлт их чухал байсан тул АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Тафт патентлагч нарт хандан тэднийг патентын эрхээсээ татгалзахыг гуйсан байна. Компани түүнийг зөвшөөрч 1911  оны нэгдүгээр сарын 28-нд өөрийн бүтээлийн эрхээс татгалзлаа. Тэр өдрөөс хойш шүдэнз бараг бүх хүнийх болсон юм. XIX  зуунаас шүдэнзний мод, төмөр анхны хайрцгуудаас эхлээд  хайрцгуудад шошго  нааж эхэлснээс хойш түүнийг цуглуулагч нарын флумени гэх салбар үүсчээ.

1935 ОН. Зөвлөлт Холбоот Улсад 12 настайгаас нь эхлэн хүүхдийг эрүүгийн харицлагад татах хууль бий болгожээ. Үүний дагуу хүүхдэд цаазаар авах ял өгөх боломж чөлөөтэй болсон байна.


2004 ОН. АВВА хамтлагийнхан Лондонд хэд хэдэн тэмдэглэлт үйл явдал тэмдэглэхээр хамт цугларсан ба тэд хоёр тэрбум доллар өгсөн ч дахин нэгдэхгүй гэж мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж