Америк тахианы махны хоригоо цуцална

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Америк тахианы махны хоригоо цуцална

Орос 87 үйлдвэрээс тахианы мах нийлүүлэх тухай АНУ-ын саналыг авч үзээд 68 үйлдвэрт нь тавьсан хоригоо цуцлахаар болж байна. Энэ тухай Оросын Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч мэдэгдээд энэ сарын 16-наас өмнө тавигдаад байсан хориг хүчингүй болно гэжээ.

Оросын хяналтын байгууллагууд америк тахианы мах оруулахыг 2010 оны нэгдүгээр сард хориглосон байлаа. Америкийн үйлдвэр хлорын уусмалаар махыг цэвэрлэдэг байсан нь Оросын техникийн шаардлагад нийцээгүй байлаа.

Тахианы махны экспортын талаар хоёр орны хэлэлцээр нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн явагдсан боловч хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй юм. G20-ийн уулзалтын үеэр тахианы махны экспортын зөрөлдөөнийг хоёр ерөнхийлөгч шийджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж