“Афганы архивын” үлдсэнийг удалгүй нийтэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

“Афганы архивын” үлдсэнийг удалгүй нийтэлнэ

Фото ©AFP

Портал WikiLeaks нь Афганистан дахь эвслийн цэргийн ажиллагааны тухай “Афганы архив” гэж нэрлэгдсэн материалуудаас үлдсэн 15 мянган баримтыг ойрын хоёр долоо хоногийн дотор нийтлүүлнэ гэж WikiLeaks  төслийг бүтээгч Жулиан Ассанж ярьжээ.
WikiLeaks эдгээр материалуудын тал хувийг боловсруулаад байгаа тэндээс америкчуудтай хамтардаг афганчуудын нэрийг аюулгүй байдлын үүднээс авчээ. WikiLeaks  Афганы дайны тухай 90 мянга орчим материалыг олж авч чадсан ба тэдний 75 мянган баримтыг долдугаар сарын 26-нд нийтэлсэн билээ. АНУ-д мэдээлэл алдсан талаар мөрдөн байцаалт явагдаж гол сэжигтэнг тогтоосон байна.
Тэр нь Брэд Мэннинг гэсэн цэргийн албан хаагч болжээ. Гэхдээ “афганы архивын” талаар ямар нэгэн ял тулгалт гараагүй. Пентагон баримтууд нийтлэгдсэний дараа WikiLeaks-т хандан үлдсэн баримтуудыг буцааж, серверт байгаа материалуудыг авч хаяхыг шаардсан байлаа. Гэвч портерын удирдлага үүнийг тоосонгүй. Мөн эдгээр баримтад “нууц” зэрэглэлийн материал байхгүй гэж Пентагон мэдэгдсэн ба ерөнхийлөгч Барак Обама эвслийн цэргийн ажиллагааны талаар шинэ зүйл байхгүй гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж