Испанид хоёр гал сөнөөгч амиа алдав

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Испанид хоёр гал сөнөөгч амиа алдав

Испанийн баруун хойд нутагт ойн түймэртэй тэмцэж байсан хүмүүсээс хоёр гал сөнөөгч амиа алдсан тухай AFP мэдээлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр галыг санаатайгаар тавьсан байна.

Галисийн Форнелос-де-Монтес хотын ойролцоо 27 ба 35 настай гал сөнөөгчид амь үрэгджээ. Түймрийн нийт талбай 100 га  болсон ба 13 гэхэд түймрийг цурамд нь оруулжээ. Гал дөрвөн газар зэрэг гарсан учир санаатайгаар шатаасан байж магадгүй гэсэн таамаг байна.

Форнелос-де-Монтес нь зун ойн түймэр их гардаг Португалийн нутагтай хил залгаа ажээ. Одоо Португалид ч түймэртэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж