
Галисийн Форнелос-де-Монтес хотын ойролцоо 27 ба 35 настай гал сөнөөгчид амь үрэгджээ. Түймрийн нийт талбай 100 га болсон ба 13 гэхэд түймрийг цурамд нь оруулжээ. Гал дөрвөн газар зэрэг гарсан учир санаатайгаар шатаасан байж магадгүй гэсэн таамаг байна.
Форнелос-де-Монтес нь зун ойн түймэр их гардаг Португалийн нутагтай хил залгаа ажээ. Одоо Португалид ч түймэртэй байна.