АНУ-аас гал сөнөөх төхөөрөмж ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

АНУ-аас гал сөнөөх төхөөрөмж ирүүлжээ

Фото ©AFP

АНУ-ын гал түймэртэй тэмцэх тусгай төхөөрөмжийг ачааны хоёр онгоцоор Орост авчирлаа. Америкийн онгоцнууд "Внуково" аэропортод баасан гаригийн орой газардсан байна.
АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Корачийн мэдээлснээр галын насос ба  усны сав тусгай галд тэсвэртэй хувцас зэргийг авчирсан байна. Ойрын гурав хоногийн дотор ийм ачаатай хэд хэдэн онгоц ирэх гэнэ.
Наймдугаар сарын 12-ны орой Обама Медведевтай утсаар ярихдаа галтай тэмцэхэд нь туслах санааг гаргасан байв. Үүнээс өмнө АНУ  галд хохирогчдод тусламж болгон 50 мянган ам.доллар өгөхөөр шийдсэн байлаа. АНУ-ын Төрийн департаментын сайтад Орост туслах тусламжийн нийт хэмжээ нь 4,5 сая ам.доллар болно гэжээ.
Энэ зуны түймэрт Оросын янз бүрийн бүсийн 1900 байр шатаж 50 гаруй хүн амиа алджээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр түймрийн талбай бараг тал хувиар буурсан байлаа.
Ойн ба хүхрийн давхаргын түймэртэй тэмцэхэд нь дэлхийн хориод орон туслахаа илэрхийлсэн бөгөөд зарим нь тусгай тоног төхөөрөмж ирүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж