Лукашенкогийн ярианы бичлэгийг нийтэлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Лукашенкогийн ярианы бичлэгийг нийтэлнэ гэв

Сергей Приходько. "Первый канал" телевизийн кадр

Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагын хуралдаан дээр Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Өмнөд Осети ба Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа тухай ярьсан протоколыг нийтэлнэ гэж Кремль айлгав.

“Бид Александр Лукашенкогийн бусад яриаг ч хэвлэхэд бэлэн байна. Белорусь болон олон улсын нийгэмлэг үүнийг мэдэхэд сонирхолтой байх болно” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдсэнийг  РИА Новости агентлаг дамжуулсан байна.

Орос Белорусь үүсэх асуудлыг шийдэх чадваргүй байснаас тэр хоёр улсыг хүлээн зөвшөөрөөгүй гэж Лукашенкогийн хэлснийг Приходько тайлбарлахдаа “тууштай биш гэдэг тухай  Александр Григорьевич яриад хэрэггүй. Тэр нь өөрт нь хамаатай” гэсэн байв.

Оросын ерөнхийлөгч Белорусь хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр амласан гэж мэдэгдсэний дараа Лукашенко “баяр баясгалантайгаар амлаагүй, энэ тухай хэн ч сонсоогүй” гэж хэлсэн юм. Мөн тэрээр Медведевыг жудаггүй загналаа гэж шүүмжилжээ. Сүүлийн үед Оросын хэвлэл, мэдээллээр Лукашенког шүүмжлэх нь ихэссэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж