
Энэ баярын түүх түүхэн ямар нэг үйл явдалтай холбоогүй, мөн улсын болон үндэсний баяр биш. Археологичид өөрсдийн мэргэжлийн баяраа л тэмдэглэж байна.
Археологи (archaios -эртний ба logos – сургаал гэсэн грек үг) нь өнөөг хүртэл эд мөрийн баримтаа үлдээсэн эртний ахуй амьдрал ба соёлыг судалдаг шинжлэх ухаан юм. Түүхэн бүх үйл явдлыг баримт бичгээр эсвэл археологийн олдвороор тогтоодог. Бичгийн баримт ихээхэн ховор харин эд мөрийн олдвор заримдаа их байдаг.
Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр
Дөрвөн арслан бол Энэтхэгийн үндэсний бэлгэдэл юм
Жил бүрийн энэ өдөр 1947 оноос хойш Энэтхэг Тусгаар тогтнолын өдрийг (Independence Day in India) тэмдэглэж иржээ.
1947 оны энэ өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын баримт (Indian Independence Act) хүчин төгөлдөр болж Делийн Улаан бэхлэлт дээр тус улсын анхны ерөнхий сайд Жавахарлал Неру Энэтхэгийн гурван өнгөт тугийг мандуулжээ.
Баярын өдрөөр олон хотуудад Энэтхэгийн тугийг мандуулан орон нутгийн лидерүүд үг хэлснээр баяр эхэлдэг. Энэтхэг улсыг 1950 онд зарлатал энэ баяр цорын ганц улсын тэмдэглэлт ой байжээ.
Үйл явдал
Хувилгаан Игнатий Лойола
1534 ОН: Парис хотноо Испанийн язгууртан Игнатий Лойола Исусийн нийгэмлэгийг байгуулсан нь хожим Хувилгаан Игнатий Лойолагийн иезутийн лам нарын одон нэрээр алдаршсан байна. XVI зууны эхэнд Европоор эрчимтэй тархсан Реформаци (протестантизм) нь Католик шашнаас бүхэл бүрэн ард түмэн улс орныг тасрахад хүргэсэн юм. Католик шашин өөрөө оршин тогтнох уу гэдэгтээ хүрээд байжээ. Энэ үеэр үүний эсрэг Исусийн гэх нийгэмлэгийг цэргийн хүн байгаад шашны номлогч болсон Игнатий Лойола (1491 – 1556) байгуулсан байна. Тэрээр Парисийн хожим Сорбонны болсон их сургуульд суралцаж байхдаа нутаг нэгтэн испаничууд ба шашны нэр хүндийг сэргээх гэсэн францчууд ба португаличуудаас бүлэг байгуулсан ба энэ тухайгаа тэрээр Ромд очин Ромын хамба III Павелд дуулгасан бөгөөд хамба Исусийн нийгэмлэгийн дүрмийг батлаад одонгийн генералаар Игнатий Лойолаг сонгосон байна. Энэ нийгэмлэгийнхэн цэргийн гэмээр хатуу дэг журамтай байсан ба тэдний тоо 1565 онд 2000, 1612 онд 13 мянга гаруй болон өсчээ. Одон Реформацийн эсрэг хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж протестантуудтай тэмцсэн юм. Лойолаг амьд байхад иезуитууд Өмнөд Америк, Африк, Энэтхэг, Хятад ба Японд гарч ирсэн ба тэдний тоо нэг сая орчим католикууд болсон байв. Иезуитуудын үйл ажиллагааны чухал хэсэг нь олон тооны шилмэл сургуулийг бий болгосон явдал болсон байна.
1877 ОН: Зохион бүтээгч Томас Эдисон анх удаагаа телефоноор ярихдаа «Нello» гэсэн үгийг хэрэглэх санал тавьжээ.Томас Эдисон
1876 онд Филадельфийн дэлхийн үзэсгэлэн дээр Америкийн эрдэмтэн Александр Белл анх удаагаа өөрийн аппаратыг “Харагдах яриа” гэсэн уриан дор нийтэд үзүүлжээ. Тэр нь удалгүй телефон нэр авсан нь «теле» («алс хол») «фоно» («дуу») гэсэн грек үг байв.
Беллын аппарат үзэсгэлэн дээр дуулиан тарив. Үзэсгэлэнгийн хүндэт зочин Бразилийн хаан дон II Педро утсыг аваад нөгөө өрөөнөөс зохион бүтээгчийг сонсоод “Ээ, бурхан минь, энэ чинь ярьж байна” гэж дуу алдаад түүнийг унагаж байжээ. Анхны аппарат дууг гажуу сонсгохоос гадна зөвхөн 250 метрийн цаанаас л дууг дамжуулдаг байсан аж.
Удалгүй ярьж байгаа хүмүүс хэрхэн бие биедээ хандах талаар маргалдаж эхэлсэн байна. Александр Белл өөрөө «Аhoy»-«Эй» гэсэн үгийг санал болгож байлаа. Уг аппаратыг сайжруулахад их зүйлийг хийсэн Томас Эдисон «Нello» буюу «Сайн уу» гэсэн үгийг хэлэх санал гаргасан юм.