Солонгосын кино урлаг сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж,
чадварлаг олон жүжигчид Холливуудад хүчээ сорьж байгаа. Харин залуу жүжигчин
Han Chae Young тэдний эгнээг өргөтгөн Холливуудад хөл тавихаар болсон тухайгаа
мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Холливуудын томоохон
агентлагийн нэг болох CAA-тай гэрээ
хийхээр болсон аж. Уг агентлагт алдартай жүжигчид болох Brad Pitt, Tom Hanks,
Nicholas Cage, Julia Roberts нар харьяалагддаг гэнэ.
Н.Наран