Ерөнхий сайд Улаанбаатарт иржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Улаанбаатарт иржээ

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд долдугаар сарын 21-нээс эхлэн баруун аймгийн иргэдтэй уулзаж, бүрэн эрхийнхээ дагуу өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийсэн ажлыг тайлагнахаар явсан юм. Тэрээр хөдөө орон нутгаар тойрч, иргэдийн санал бодлыг сонсохоор есөн аймгийн 70 сумаар орж, 5600 км зам туулаад өнгөрсөн шөнө Улаанбаатарт ирсэн байна. Тэрбээр нийслэлд ирэхийнхээ өмнө буюу өчигдөр өдөр Өвөрхангай аймгийн Хархоринд сэтгүүлчидтэй уулзаж, гурилын үнийн өсөлтийн талаар ярилцан, холбогдох албаны хүмүүст гурилын үнийн хий хөөрөгдлийг бууруулах, цаашид тогтвортой байлгах талаар үүрэг даалгавар өгсөн байна.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж