Тавдугаар бааз хүртэлх зам түгжирчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Тавдугаар бааз хүртэлх зам түгжирчээ

Нийслэлийн хэмжээнд авто машины хөдөлгөөн хот дотроо хэвийн үргэлжилж буй ч Таваншараас-тавдугаар бааз руу чиглэсэн авто урсгал наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж, түгжрэлд ороод байна гэсэн мэдээллийг Замын цагдаагийн газраас ирүүллээ.

Нэгэн зэрэг олноороо баруун зүгийг чиглэн хөдөөг зорьсон нь замын ачаалал ихсэхэд нөлөөлж, улмаар түгжрэлд оруулаад байгаа нь энэ аж. Ерөнхийдөө өнөөдрийн хувьд Улаанбаатар хотоос орон нутгийг зорих чиглэлийн урсгал өмнөх өдрөөс эрс ихэссэн юм байна.

Харин хөдөөг зорьж байгаа иргэдийн хувьд авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг анхаарахаас гадна хурд хэтрүүлэн давхихгүй байхыг анхаарууллаа. Мөн жолооч нар гүйцэт түрүүлэх хөдөлгөөнийг буруу хийснээс осол гаргаж,  эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаа тул түүнээс сэргийлэхийг ч санууллаа.  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байхыг ч Замын цагдаагийн газраас онцгойлон сануулж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж