Hilary Duff хуримаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Hilary Duff хуримаа хийжээ

Жүжигчин Hilary
Duff Канадын хоккейн тоглогч Mike
Comrie нар
өчигдөр хуримаа хийжээ. Хуримын ёслолыг Калифорнийн
Санта-Барбарад хийсэн ба гэр бүл болон дотны найзуудынхаа хүрээнд тэмдэглэн
өнгөрүүлсэн байна.

Хосууд анх 2007 онд аялалаар явж байхдаа танилцан болзож
эхэлсэн гэнэ.
Hilary Duff “Би түүний тухай муу үг хэлэх хэн нэгэнтэй хэзээ ч таарахгүй
гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэр бол үнэхээр гайхалтай залуу. Бидний ирээдүйн
тухай төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бүгд адил. Тиймээс бид мөрөөдлийнхөө амьдралыг
бий болгож чадна” хэмээн “
OK” сэтгүүлд
ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж