Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаа үнэт цаасны арилжаа явуулж 33 компанийн 79.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 399.9 мянган ширхэг хувьцаа арилжжээ.
Топ-20 индекс 10.204.47 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 98.01 нэгжээр буюу 0.96 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах “Улаанбаатар ЗБ”, “Гермес центр”, “УИД”, “Ремикон”, “Махимпекс”, “МЦХ”, “Шарын гол”, “Хөх ган” үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.  
Зах зээлийн нийт үнэлгээ 7.2 тэрбум төгрөгөөр буюу 0.84 хувь өсч, 860.5 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Силикат”, “Хүрд”, “АсБИ”, ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Сор”, “Могойн гол”, “Зоос гоёл” зэрэг компанийн үнэт цаас орж байна.
Нийт 33 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, долоон үнэт цаасны ханш буурч, арван үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд  “Гермес центр”, “Хөх ган”, “Ремикон” ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Хөх ган”, “АПУ”, “Гермес центр” ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж