
“Apple Inc” компанийн менежер “iPhone”, “iPod”-ийн нийлүүлэгчдээс гар цайлгах мөнгө авсан хэрэгт яллагдлаа. Саннивейлын Пол Шин Девайныг баасан гаригт баривчилсан бөгөөд түүнийг дансны аргаар залилан хийсэн, мөнгө угаасан, авлига авсан хэрэгт буруутгасан байна. 37 настай Девайныг “Apple” –ын Ази дахь нийлүүлэгчдэд худалдааны гэрээтэй холбоотой нууц мэдээлэл өгснийхөө хариуд нэг сая гаруй ам.доллар авсан гэж үзэж байна. “Apple компани бизнесийг өндөр ёс зүйтэй хийх ёстой гэсэн үзэл бодол баримталдаг. Бид өөрийн компанийн дотор болон гадна зохисгүй үйлдэл хийхийг тэвчихгүй” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Стив Доулинг мэдэгдэлдээ өгүүлжээ.
Сингапурын иргэн Андрю Анг Дивайнаас мэдээлэл худалдаж авсан хүмүүсийн тоонд орж байгаа бөгөөд түүнд АНУ-ын яллагч яллах дүгнэлт үйлдсэн байна. Дивайны хэргийг сонсох шүүх сонсгол даваа гаригт Сан Хосе хотод болох болно гэж “Associated Press” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах