Т.Энхжаргал 28-рт бичигдэв

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Т.Энхжаргал 28-рт бичигдэв

Сингапур хотноо өчигдөр нээлтээ хийсэн хүүхдийн анхдугаар олимпийн наадамд манай улсаас 11 өсвөрийн тамирчин оролцож байгаа билээ. Харин өнөөдөр манай баг тамирчдын салхийг хагалж, триатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Т.Энхжаргал өрсөлдөж, нэг цаг, 14 минут, 22.78 секундын амжилтаар 28-р байрт бичигдлээ. Тэмцээн өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд 32 тамирчин гараанаас гарч уралдсанаас Японы тамирчин Юүка Сато нэг цаг, 49.69 секундын амжилтаар түрүүлсэн бол Австрали болон АНУ-ын тамирчид удаалжээ.

Манай тамирчны хувьд олимпийн наадам үүгээр дуусаагүй, ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 19-нд триатлоны холимог багийн төрөлд өрсөлдөх юм. Т.Энхжаргал нь 18 настай, триатлон, усан спортын дэд мастер цолтой, Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.

С.Цэлмэг


Гэрэл зургийг olympic.mn  сайтаас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж