Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох аж. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим нутгаар түр зуур секундэд 16 –18 метр хүрч ширүүсэх аж. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 22-27 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт хот орчмоор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Харин маргааш зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх бол Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн. Бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарах ажээ.