
Ирээдүйд сумын уламжлалт тэсрэх бодис тринитротолуолыг солих шинэ бодисын сертификацийг АНУ-ын арми авчээ. Шинэ бодис IMX-101 (Insensitive Munitions Explosive 101, дэлбэрэх аюул багатай тэсрэх зэвсэг 101) гэсэн нэр авсан гэнэ. Эхний ээлжинд түүнийг 155 мм-ийн калибрийн Т795 суманд хэрэглэх ажээ.
Анхны шинэ сумаар Арми ба Тэнгисийн явган цэрэг зэвсэглэгдэнэ. Анхны 1200 ширхэг сумыг 2011 онд зэвсэглэлд нийлүүлэх гэнэ.
Тэсрэх аюул багатай 23 төрлийн шинэ бодисын туршилтыг хийгээд IMX-101-ийг сонгон авсан байна. Түүгээр цэнэглэгдсэн сумыг буудахад эсвэл дэргэд нь тэсрэлт болсон ч тэр дэлбэрэхгүй гэнэ.
Мөн дэргэд нь бөмбөг дэлбэрэхэд сум хэдэн хэсэг болон задраад цэнэг нь дэлбэлэгчгүйгээр өөрөө шатах гэнэ. Ийм сумыг Афганистанд хамгийн түрүүнд турших бололтой.
IMX-101 бодисын өөрийн өртөг нь тротилийнхаас их бөгөөд үйлдвэрлэлийн дамжлагад орсны дараа үнийг нь бууруулж болох юм.