Хорин жилд байгаагүй өсөлт

Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

Хорин жилд байгаагүй өсөлт

Статистикийн албаны графикаас

Германы дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 оны хоёрдугаар улиралд 2,2 хувийн өсөлтийг үзүүлсэн нь сүүлийн 20 жилд байгаагүй их өсөлт болжээ. Шинжээчдийн 1,3-1,4 хувийн өсөлтийг амлаж байсан дүгнэлтээс тэр нь дээгүүр гарсныг Bloomberg агентлаг онцолжээ.
Эдийн засгийн өсөлтийг хангахад экспорт их нөлөөлсөн байна. Герман дэлхийн хоёр дахь том экспортлогч бөгөөд өндөр чанартай герман барааны даяарчлалын эрэлт өсөлтийг гаргалаа. Мөн дотоодын хэрэглээ ч өссөн байна.
АНУ ба Хятадын хоёр эдийн засгийн өсөлт удааширсан үеэр Германы энэ өсөлт гарлаа. Үүний зэрэгцээ Европын бусад орнуудын эдийн засаг өсөлт удаан байна. Тухайлбал, Франц 0,6 хувь, Итали 0,4 хувийн өсөлтийг харуулсан бол өрийн дарамттай Грекийн эдийн засгийн уналт 1,5 хувьтай байлаа. Сануулахад Германы эдийн засгийн уналт 2009 онд 4,7 хувь болсон байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж