
Сонины мэдээгээр нөхөртөө үнэнч байгаагүй хоёр эмэгтэйг цаазлах ялаа чулуугаар шидлэх биш, дүүжилэхээр сольжээ. Хоёр хүүхдийн эх 43 настай Сакинэ Аштианийг (Sakineh Ashtiani) чулуугаар шидэн хөнөөх ялаар шийтгэх гэсэн нь дэлхийн олон орны эсэргүүцлийг төрүүлсэн билээ.
Аштианийг нөхртөө үнэнч байгаагүй мөн түүнийг хөнөөсөн гэж шүүх үзсэн ба харин түүний өмгөөлөгч нар нь тэр эмэгтэй тамлан байцаалтыг давалгүйгээр хэргээ зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Өмгөөлөгч нар нь түүний хэрэгт олон улсын анхаарлыг харуулж чадсан ба зарим орнууд түүнд улс төрийн орогнол өгөхөө мэдэгдсэн байна.
Чулуугаар шидлэн хөнөөх ялыг дүүжлэх ялаар сольсноороо Иран Сакинэ Аштианийн хэргээр унасан нэр хүндээ дээшлүүлэхийг оролдож байна.
Чулуугаар шидэн хөнөөх ялыг Ираны 12 эмэгтэй ба гурван эрэгтэй хүлээж байгаа ба тэднийг цаазлах ялыг Рамадан сарын улмаас хойшлуулаад байгаа ажээ.