Мьянма 20 жилийн дотор анхных болох сонгуулиа арваннэгдүгээр сарын 7-нд явуулахаар болсон тухай Myanmar News.Net орон нутгийн телевизээс иш татан мэдээлэв.
Хорин жилийн өмнөх сонгуулиар сөрөг хүчний Ардчилалын төлөө үндэсний лиг ялт давуутай ялалт байгуулсан билээ. Гэвч эрх баригч цэргийн хунт сонгуулийн дүнг үл зөвшөөрсөн бөгөөд хэсэг хугацааны дараа уг намын лидер Аун Сан Су Жийг гэрийн хорионд хорьсон юм.
Мьянмагийн хэвлэлээр мэдээлснээр гэрийн хорионд бараг 15 жил байсан Аун Сан Су Жийг арваннэгдүгээр сарын сүүлчээр чөлөөлөх бололтой. Харин энэ удаагийн сонгуульд түүнийг ба түүний намыг сонгуульд оруулсангүй.
AFP мэдээлж байгаагаар Мьянмагийн сонгуульд барууныхан итгэхгүй байгаа ба үүгээр тэд цэргийн дарангуйллын дэглэмээ бэхжүүлэхээр оролдож байна хэмээн үзлээ.
Сонгуультай холбогдуулан ардчилсан намуудын хооронд хагарал гарч эхлэв. Нэг хэсэг нь сонгуулийг үл тоон оролцох ёсгүй гэлээ. Нөгөө хэсэг нь сонгуульд оролцох ёстой гэж байгаа юм.
Мьянмад сонгуультай
Мьянмагийн сонгууль 1990 он. Фото AFP