Премьер лиг өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

Премьер лиг өнөөдөр эхэлнэ

Хамгийн олон үзэгчтэй гэгддэг Английн Премьер лигийн шинэ улирлын тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Хөлбөмбөгийн олон арван экспертүүд 2010/11 улирлыг хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой нь болно гэж дүгнэж байгаа юм.

Зуны арилжаа, наймааны үеэр их хэмжээний мөнгө зарлагадсан “Манчестер Сити” өнөөдөр шинэ улирлыг нээж, Монголын цагаар 19.45 цагаас “Тоттенхэм”-ийн талбайд зочлох бол энэ улиралд аваргаа хамгаалан өрсөлдөх “Челси” Монголын цагаар 00.30 цагаас “Стэмфорд Бриж” цэнгэлдэхдээ “Уэст Бром”-ыг хүлээн авч тоглох юм. Шинэ улирлын эхний өдөр нийт найман тоглолт болох бөгөөд топ дивизонд эргэн ирсэн “Блэкпуль” анхны тулаанаа “Уиган Атлетик”-ийн эсрэг хийнэ.

Харин маргааш буюу ням гаригт ганцхан тоглолт болох нь “Ливерпуль” талбайдаа нийслэлийн “Арсенал” клубыг хүлээн авч тоглох юм. Даваа гаригт мөн ганц тоглолт болно. Тэр нь “Ньюкастл” болон “Манчестер Юнайтед” нарын тоглолт байх юм.

Өнөөдрийн тоглолтын хуваарь /Монголын цагаар/:

  • 19.45        “Тоттенхэм Хотспур” vs “Манчестер Сити”
  • 22.00        “Астон Вилла” vs “Уэстхэм Юнайтед”
  • 22.00        “Блэкбурн Руверс” vs “Эвертон”
  • 22.00        “Болтон Вандерерс” vs “Фулхэм”
  • 22.00        “Сандерлэнд” vs “Бирмингхэм”
  • 22.00         “Уиган Атлетик” vs “Блэкпуль”
  • 22.00         “Вулверхэмптон” vs “Стоук сити”
  • 00.30        “Челси” vs “Уэст Бромвич Албьон”

“Боловсрол суваг” телевизийн спортын “Score” студи Английн Премьер лигийн тоглолтыг шууд дамжуулахаар ESPN телевизтэй гурван жилийн гэрээ байгуулсан учир Монголын үзэгчид амралтын өдрүүдэд Премьер лигийн гурван тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой.

Энэ долоо хоногийн тоглолтын хуваарь:

Бямба гаригт:

  • 19.45        “Тоттенхэм” vs “Манчестер Сити”
  • 22.00        “Астон Вилла” vs “Уэстхэм Юнайтед”

Ням гаригт:

  • 23.00        “Ливерпуль” vs “Арсенал”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж