A&P компанийн 25 дэлгүүр хаалгаа барилаа

Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

A&P компанийн 25 дэлгүүр хаалгаа барилаа

The Great Atlantic & Pacific Tea /A&P/ компани таван улс дахь нийт 25 дэлгүүрээ хаах болсон тухайгаа зарлажээ. Энэ нь эртнээс төлөвлөж байсан арга хэмжээ хэмээн компанийн зүгээс тайлбарласан байна. Харин мэргэжилтнүүд тус компанийг үл хөдлөх хөрөнгийн асуудалд орсон мөн борлуулалт буурсантай холбоотойгоор дэлгүүрээ хаах болсон хэмээн таамаглаж байна.
Харин тус компанийн захирал Sam Martin “Бидний бизнесийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа энэхүү ажиллагаа их эрсдэл дагуулж байгаа гэдгийг бид тооцоолсон. Бидний байнгын үйлчлүүлэгч, хамтран ажиллагсдад энэ сөргөөр нөлөөлж магадгүй. Гэхдээ бид богино хугацаанд дэлгүүрээ байгуулах ашигтай байрлал сонгон шинээр дэлгүүрүүдээ нээх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж