“The Classic”-ын од мюзиклд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

“The Classic”-ын од мюзиклд тоглоно

“The Classic” киногоороо бидний танил болсон жүжигчин Jo Seung-woo мюзиклд тоглохоор болсон байна. “Jekyll and Hyde” нэртэй уг мюзиклд тэрбээр өмнө нь тоглож байсан ба түүнийг дахин тоглуулах болсон шалтгаанаа “Тэр үнэхээр үнэн сэтгэлээсээ дүрдээ ордог. Тухайн дүрийнхээ дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг гаргах чадвар нь гайхалтай” хэмээн найруулагч нь тайлбарлажээ.
Энэхүү мюзикл ирэх арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн Сөүлд тоглогдож эхлэхээр төлөвлөж байгаа ба таван сарын турш үзэгчдийн хүртээл болох аж.
Өмнө нь тоглож байсан “Jekyll and Hyde” мюзиклийн хэсгээс энд дарж сонсоно уу

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж