Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

Andre Kim таалал төгсчээ

Солонгосын
алдарт загвар зохион бүтээгч, загварын ертөнцийн “загалмайлсан эцэг” гэгддэг
Andre Kim 74 насандаа таалал төгсчээ. Тэрбээр уушигны үрэвсэл болон бүдүүн
гэдэсний хорт хавдраар өвчлөн удаан хугацааны турш Сөүлийн үндэсний их
сургуулийн нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж байгаад энэ сарын 12-нд буюу пүрэв гаригт
амьсгал хураасан байна.

Тэрбээр
Солонгосын шоу бизнесийн нэртэй олон одуудыг амжилтын замд хөтлөн оруулж байсан
ба дэлхийн загварын ертөнцөд солонгос улсын нүүр царай болон гялалзаж байсан
нэгэн юм.

Нэрт
загвар зохион бүтээгч нэг ч удаа гэрлэж байгаагүй ба өргөмөл нэг хүүтэй болох
тухай солонгосын сайтуудад мэдээлжээ.

Н.Наран

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж