Шоу нэвтрүүлгийн хатан хаан Oprah Winfrey өөрийн ток
шоугаараа жилд 315 сая ам.долларын орлого олсон байна. Түүний хөтлөн явуулдаг “The
Oprah Winfrey Show” нь Америкийн хамгийн олон үзэгчтэй мөн хамгийн их ашиг
олсон шоу нэвтрүүлгээр шалгарчээ. Харин дараагийн байруудад Judy Sheindlin,
David Letterman нар 45 сая ам.доллар, “Tonight Show”-гаараа Jay Leno 25 сая
ам.доллар, өөрийн нэрийн шоугаараа Conan O’Brien 10 сая ам.долларын орлого
олсон үзүүлэлтээр жагсчээ.
Харин хамгийн их орлого олсон телевизийн жүжигчнээр Charlie
Sheen тодорчээ. Тэрбээр “Two and a Half Men” олон ангит кинонд тоглосон ба анги
бүрээс 1,25 сая ам.долларын хөлс авсан байна.
Сонирхуулахад, Oprah “The Oprah Winfrey Show”-гаа 25
жилийн ойн баяраар нь буюу 2011 онд өндөрлүүлэх тухайгаа хэдийнэ
мэдэгдээд байгаа билээ. Хойд Америкийн топ зэрэглэлийн уг шоу өдгөө
АНУ-аас гадна дэлхийн 140 гаруй улсад цацагддаг бөгөөд шоуныхаа ачаар
Опра 2,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон юм.
Н.Наран