
Эймс хотод ийм үер сүүлийн 17 жилд гарч байгаагүй юм. Үер мужийн нийслэл Де-Мойн ч нэрвэгдлээ. Гамшгийн бүсээс хүмүүсийг нүүж, аюулгүй газар гамшиг өнгөрөхийг хүлээ гэж эрх баригчид уриалжээ. Де-Мойны ойролцоо хэд хэдэн авто зам усанд автах үеэр гурван машиныг урсгасан бөгөөд нэг бүсгүй нас барсан байна.