Хан-Уул дүүргийн Таван толгой дахь шороон карьерын нууранд Загасчлах спортын 2010 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн болох ажээ. Тэмцээн маргааш өглөөний 09 цагт эхлэх аж. Дээрх газар хотоос 30 км зайтай оршдог бөгөөд тэмцээн бүтэн өдөр үргэлжлэх юм байна. Улсын аварга шалгарууоах тэмцээнд арав гаруй баг тамирчин оролцох ажээ.
Б.Анхаа