Хуан Рамон Рикельмэ шинэ гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Хуан Рамон Рикельмэ шинэ гэрээ байгуулжээ

Аргентины алдарт Бока Хуниорс багийн плеймакер Хуан Рамон Рикельмэ багтаагаа шинээр 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Уг гэрээг бока Хуниорс Мягмар гаригт танилцуулсан ч Х.Р.Рикельмэ өчигдөр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. Өдгөө 32 настай шилдэг тоглогч Аргентины ард түмний баг гэддэг бока Хуниорс багаас ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт таван сая ам.долларын цалин авахаар болжээ. Хуан Рамон Рикельмэгийн хэлж байгаагаар түүнд Аргентины Рэсинг, Индипендент болон Эстудентис багууд санал тавьсан аж. Диего Арманда Марадонатай таагүй харилцаатай тэрээр өнгөрсөн хугацаанд шигшээ багтаа хүчин зүтгээгүй юм. Харин одоо адайр аашт Д.Марадона шигшээг орихж Сэрхио Батиста шигшээ багийг удирдаж эхэлсэн тул түүнд таатай байх бололтой. Сэрхио Батиста,  Х.Рикельмэ нар тун найрсаг харилцаатай учир түүнийг эргээд шигшээд ирэх саналыг сэтгүүлчид асуухад “Энэ тухай бодоогүй байгаа” гэжээ. Аргентины дээд лигийн шинэ улирал эхэлсэн Бока Хуниорс маргааш өөрсдийн Ла Бомбенэра цэнгэлдэх хүрээлэндээ Рэсинг клубыг хүлээн авч тоглоно.  

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж