ФИФА нэр дэвшигчдийг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

ФИФА нэр дэвшигчдийг шалгаж эхэллээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны эспертүүд өнгөрч өдрүүдэд Бельги-Нидерланд улсуудад ажил хэргийн айлчал хийжээ.Эдгээр улсууд нь 2018 болон 2022  онуудын хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Дөрөв хоногийн хугацаанд таван хүний бүрэлдхүүнтэй комисс Бельги болон Нидерландын спортын албаны болон засгийн газрын төлөөлөгчидтэй Брюселль, Амстердамм хотуудад уулзалт хийсэн байна.Эдгээр улсуудтай АНУ, ОХУ, Англи болон Катар мөн Португал-Испанийн холбоо зэрэг улс орнууд өрсөлдөж байгаа бөгөөд экспертүүд 12-р сараас өмнө эдгээр улсад ажлын айлчлал хийх юм.Өөрийн улсад хийсэн экспертүүдийн айлчлалын талаар Бельги-Нидерланд тендерийн ерөнхийлөгч Руут Гуулит хэлэхдээ “Бид эерэг дүн авсан, яагаад Бельги-Нидерландад хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах хэрэгтэйг тэд билэнд хангалттай харуулсан гэж би бодож байна, Цэнгэлдэхээс цэнгэлдэх хүрэхэд тун хялбар гээд олон зүйл өндөр сэтгэгдэл үлдээсэн тухай тэд надад хэлсэн. Мөн зөвхөн эдгээр улсад унадаг дугуйтай цагдааг харж болн.  ФИФА-гийн зүгээс ямар нэгэн нэмэлт зүйлсийг шаардахгүй гэдгийг энэ дөрөв хоногт харлаа, энэ тун чухал ” гэжээ. Тухайн нэр дэвшигч улсуудын зам тээвэр, үнэ өртөг, харилцаа холбоо, зохион байгуулах хорооны түншлэл Дэлхийн аваргын дамжуулалт зэрэг нь Экспертүүдийн анхааралын төвд байдаг билээ. Ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 2018 болон 2022 онуудад хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг зохион явуулах улсуудыг нийтэд зарлах бөгөөд АНУ, ОХУ, Англи  мөн Катар энэ өрсөлдөөнд ялах магадплал өндөр байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж