Шар хантаазтангууд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Шар хантаазтангууд ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний албаныхан ажилдаа гараад байна. Тэд өглөөний 09.00 цагаас эхэлж цэвэрлэгээнд гарсан бөгөөд 18.00 цаг хүртэл ажиллах аж. Сар шинийн өдрүүдэд хариуцсан дүүргээ хогтой байлгахгүйн тулд хичээнгүйлэн ажиллаж байгаагаа шар хантаазтангууд ярилаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 108 мянган төгрөгөөр цалинждаг байсан тэднийг цалинг сар шинийн өмнөхөн нэмэгдүүлж, 300 мянган төгрөг болгосонд үйлчилгээний ажилчид сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж