Шүүхийн шийдвэр 18-нд гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр 18-нд гарна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 2-нд буюу хоёр хоногийн өмнө Лондон хотноо долоо дахь удаагаа боллоо. Албаны хүмүүсийн хэлснээр хоёрдугаар сарын 18-нд Лондонгийн шүүх эцсийн шийдвэрээ гаргахаар болсон байна. Харин сая болсон шүүх хуралдаанд хоёр тал асуудлаа дэлгэрэнгүй танилцуулжээ. Тухайлбал, манай талаас Б.Хурцыг албан айлчлал хийж явсан, халдашгүй бүрэн эрхт хүн гэдэг тайлбар, бусад нэмэлт мэдээллүүдийг гаргаж тавьсан бол Английн хууль хяналтын байгууллагынхан ямар үндэслэлээр түүнийг баривчилсан талаарх үндэслэлүүдээ танилцуулжээ.  Тиймээс шүүх бүрэлдэхүүн хоёр талаас гаргасан тайлбар бусад нэмэлт, мэдээлэл үндэслэлүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, зарим зүйлийг тодруулах шаардлага гарсан тул шүүхийн шийдвэрийг энэ сарын 18-нд танилцуулна гэж мэдэгджээ. 

Харин сая болсон шүүх хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Англи улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Алтангэрэл, зөвлөх Н.Батаа,Б.Хурцын өмгөөлөгч Мак Доналтс, Алан Жонс нар оролцсон байна. Мөн Б.Хурцын эхнэр Б.Сарнай хүүхдийнхээ хамт оролцжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж