Сумогийн холбооны тэргүүн огцорчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Сумогийн холбооны тэргүүн огцорчээ

Японы Мэргэжлийн Сумо бөхийн холбооны тэргүүн огцорчээ. Түүнийг сумогийн холбооны бөхчүүд болон дэвжээний эзэд мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдож, гэмт бүлэглэлүүдтэй холбоо сүлбээтэй болсон асуудалтай холбоотойгоор огцорсон талаар “Associated Press” агентлаг дамжуулж байна. Сумогийн холбооны тэргүүн Мусашигава өчигдөр огцрох болсноо зарласан бөгөөд түүний оронд озеки Ханарегома Сумогийн холбооны тэргүүлэгчээр томилогдсон байна. “Бид маш олон асуудалтай нүүр тулгараад байгаа. Энэ асуудлуудыг шат дараатайгаар шийдэхийг би хүсч байна” гэж Ханарегома ярьсан байна.
Мөрийтэй тоглоомтой холбоотой хэрэгт олон арван бөхчүүд болон дасгалжуулагч нар холбогдоод байгаа бөгөөд тэднийг гэмт бүлэглэлүүдтэй олон арван мянган ам.долларын мөрий тавьж байсан гэж үзэж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад дэвжээ хэмээн нэрлэгддэг сумогийн зарим сургалт, бэлтгэлийн төвүүдийн санхүүжүүлэлтэд гэмт бүлэглэлүүд оролцож байсан нь тогтоогдсон байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж