
“Камертон" хамтлаг 15 жилийнхээ ойн тоглолтыг энэ сарын 28-нд хийх аж. Өнгөрсөн зургадугаар сард төрсөн өдрийн үдэшлэг тоглолтоо 50, 100 доллараар тоглож байсан тэд энэ удаад хямдрал зарлаж, фэнүүдээ баярлуулахаар шийдсэн бололтой. Олон зуун фэнүүдийнх нь хүсэн хүлээсэн тэдний "Амьд тоглолт-2010" нэртэй тоглолтын тасалбар ердөө 4000 төгрөгөөр худалдаалагдах юм байна. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ба хамтлагийнхан дан хит дуунуудаа дуулах аж.
Б.Цолмон