
Уг нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сар шинэ болохоос 10 гаруй хоногийн өмнө нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг зарлаж, ажлын хэсэг байгуулан дүүрэг бүрт томилон ажиллуулсан ч, тус хороонд энэ ажил биеллээ олсонгүй, нэг хороо нь хогтойгоо шинэлсэн нь энэ юм. Хэрвээ дүүргийн удирдлагууд анхаарал тавьж, тус хорооны хогийг шинийн гуравнаас хэтрүүлэлгүй ачих арга бодохгүй бол хашаандаа хогоо адгуулж дийлэхээ байсан иргэд гудамжиндаа халуун үнс нурамаа гаргаж асгасаар түймэр тавьж ч мэдэх аюул дагуулж болзошгүй байна.
Г.Дарь