Иенийн ханш өсөлт ба Японы компаниудын нүүдэл

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Иенийн ханш өсөлт ба Японы компаниудын нүүдэл

Лхагва гаригаас Японы иений ханш сүүлийн 15 жил байгаагүй чангарч эхлээд байна. Пүрэв гаригт Нью-Йоркийн биржийн арилжаан дээр нэг ам.доллар 85.24 иенээс 85.88 иен болж хэлбэлзсэн байна гэж “Associated Press” агентлаг дамжууллаа. Түүнчлэн арилжааны явцад ам.долларын ханш 84.75 иен хүртэл унаж, Японы иенийн ханш чангарсан байна. Нэг евро 1.2824 ам.доллар байна. Евро хэрэглэдэг Европын 16 орны аж үйлдвэрийн бүтээмж зургаадугаар сард 0.1 хувиар буурсан байна. Энэ оны тавдугаар сард ажилгүйдэл нь 12 хувь хүрч хөөрсөн Грекийн эдийн засаг хоёрдугаар улиралд 1.5 хувиар агшсан байна. АНУ-д ажил эрхлэлтийн төвшин төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь компаниудыг хэтийн төлөвөө болгоомжтой төлөвлөхөд нөлөөлж байна.

Иений ханш огцом өссөн 1995 оноос хойш 15 жилийн дараа Японы бизнес эрхлэгчдийн төлөөлөгч болох “Toyota”, “Panasonic” зэрэг Японы гол экспортлогчид валютын ханшы өөрчлөлт бизнест нь дахин сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдэж байна. Энэ удаа гэхдээ тэд паникийн байдалд орохгүй бололтой гэж “Reuters” агентлаг мэдээлж байна.

Ийнхүү тайван байгаад нь олон хүчин зүйл нөлөөлж байна. Түрүүчийн иений чангарлын дараа Японы компаниуд үйлдвэрлэлээ богино хугацаанд гадаадруу шилжүүлсэн. 1995 онд Японы хамгийн том компани болох “Toyota” 1.3 сая ширхэг автомашин гадаадад үйлдвэрлэж байсан бол 2009 онд энэ хэмжээ бараг гурав дахин өсөж 3.7 сая болсон ба Японд үйлдвэрлэж байсан автомашины тоо нь 190,000-аар буурч 3.5 сая болсон байна.

Түүний өрсөлдөгч “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд түүнээс ч хурдан зохицсон бөгөөд өнөөдөр нийт автомашинуудынхаа гуравны хоёроос илүү хувийг нь Японы гадна үйлдвэрлэж байна. Дөрвөн жилийн өмнө Японы компаниудын гадаадад үйлдвэрлэсэн автомашины тоо дотоодод үйлдвэрлэсэн машины тооноос анх удаа илүү гарсан.

Энэ долоо хоногт иенийн ханш сүүлийн 15 жилд байгаагүй өндөр төвшинд хүрч байгаа нь Японы компаниудыг гадаад дахь үйлдвэрлэлээ эрчимжүүлэхэд хүргэж байна. “Toyota” компанийн гүйцэтгэх захирлууд яг ийм шийд гаргаж байна. “Хаана машин хамгийн их зарагдаж байна, тэнд нь машин үйлдвэрлэх нь хамгийн зөв гарц болно” гэж “Toyota” компанийн ахлах гүйцэтгэх захирал Такахико Ижичи өнгөрсөн долоо хоногт ярьсан. Жилийн өмнө алдагдалтай ажиллаж байсан тус компани энэ оны хоёрдугаар улиралд 2.48 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Нэг доллар 85 иентэй тэнцэж байгаа энэ үед ч гэсэн өрсөлдөгч “Honda” компани ашигтай ажиллах болно. Учир нь тус компани үйлдвэрлэлийн гол ачааллаа гадаад дахь салбарууддаа оноож байгаа гэж тус компанийн санхүүгийн ерөнхий захирал Ёочи Хожо ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж