”Ливерпуль” хамгаалалтаа сайжруулсаар

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

”Ливерпуль” хамгаалалтаа сайжруулсаар

Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” баг энэ зуны ээлжит наймаагаа хийлээ. Премьер лигийн баг Италийн Ювентус багаас Дани хагас хамгаалагч Кристиан Пулсенийг өөрийн эгнээндээ нэгтгэжээ. 30 настай хагас хамгаалагчийн төлөө “Ливерпүүл”-ийн шинэ менежер Рой Хожсон 4,5 сая фунтыг төлсөн байна. Рой Хожсон 2000 онд Данийн Копенгаген багийг дасгалжуулж байхад Пулсен түүний багт тоглож байсан юм. Ийнхүү хуучин шавиа Рой Хожсон өөрийн багтаа элсүүлж байна. Энэ нь Энфилдийг орхихийг хүсч байгаа Хавиер Машераног орлох тоглогчийг эртнээс авч байна гэсэн үг юм. Аргентиний шигшээ багийн ахлагч Хавиер Машерано хуучин босс Рафаэль Бэнитезийг дагаж “Интер”-т, эсвэл “Реал Мадрид” гэсэн оддын багт нэгдэх хүсэлтэй байгаагаа ил биш ч мэдэгдсэн юм. Түүнийг явуулбал Данийн шигшээ багт 77 тоглолт хийсэн туршлагатай хагас хамгаалагч К.Пулсен залуу хотон шувуунуудын хамгаалалтыг сайжруулах болно. Тэрээр Энфильд цэнгэлдэхэд гурван жил хүчин зүтгэнэ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж