Валентино Росси ”Дукати” багийн өмнөөс уралдана

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Валентино Росси ”Дукати” багийн өмнөөс уралдана

“Мото Жи Пи” уралдааны 2010 оны Чехийн Гран при уралдааны дараа тус тэмцээний долоон удаагийн аварга Валентино Росси ирэх улиралд уралдах багаа зарлалаа. “Доктор” энэ улирлыг дуусгаад “ФИАТ Ямаха” багаа орхиж, “Дукати” багт нэгдэхээр болсон байна. Дэлхийн аварга Кэйси Стоунер өнгөрсөн сард “Дукати” багийг орхиж, “Хонда” багт ирэх улиралд уралдана  хэмээн мэдэгдсэнээр Россигийн шилжилт хийгдэх үндэс тавигдсан юм. Италийн баг өөрийн орны шилдэг мотоциклчныг авахын тулд удаан хугацааны яриа хэлэлцээр хийсэн юм. 31 настай Валентино Росси энэ жилийн уралдаанд хөлөө хугалж, зургаан долоо хоног спортоосоо хөндий байснаар “Мото Жи Пи” ангилалд энэ жил түрүүлэх боломжгүй болсон юм.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж