
Английн примьер лигт энэ жил 40 жилийн дараа дахин гарч ирж байгаа баг бол Блекпүүл билээ. Хэдийгээр энэ зуны арилжаа наймаанд олигтой оролцоогүй ч энэ баг өчигдөр Лигийн тэргүүн багаас шинэ хамгаалагч авсан байна. Энэ хамгаалагч нь Манчестер Юнайтед багийн тоглогч Грэйг Кадгарт юм. Хэдийгээр тэрээр 2005 онд Улаан чөтгөрүүдийн эгнээнд нэгдсэн ч үүнээсээ хойш зээлээр гурван ч клубт тоглож байжээ. Энэ жил 21 настай Кадгарт анх 16 настайдаа “МанЮ”-д орж байсан ч энэ багтаа нэг ч тоглолт хийгээгүй бөгөөд Примьер дивизонд нэг ч гоол хийгээгүй байгаа юм.
Score studio. 