Т.Ариунаа шинэ уран бүтээлээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа шинэ уран бүтээлээ дэлгэнэ

НҮБ-ийн элч дуучин, гавьяат жүжигчин Т.Ариунаа  цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн зүг, мөрөө гарган, наранд мөргөж,  гэртээ ах дүү, найз нөхдөө хүлээн авчээ. Түүнтэй утсаар холбогдон цагаан сараа хэрхэн тэмдэглэж байгаа талаар сонирхлоо. Дуучин Т.Ариунаа  “Ахмадуудаасаа хамгийн түрүүнд хадам ээжтэйгээ золгодог” хэмээн золголтынхоо тухай сонирхууллаа.  Хөдөлмөрч, дайчин дуучин бүсгүй  туулай жилийн эхний  уран бүтээл болох “Чамайг хайрлана” дуугаа цагаан сарын шинийн гуравны өдрөөс эхлэн цэнхэр дэлгэцээр цацах гэнэ. Энэ дуу нь  “Гэгээн хайрын баяр”-аар нээлтээ хийх  “Драмын дөрөв”-ийн дэлгэцийн анхны уран бүтээл “Үл таних эмэгтэй” киноны soundtrack юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж