Дэлхийн яруу найрагчдын XXX их хурал Тайваньд болно

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн яруу найрагчдын XXX их хурал Тайваньд болно

Дэлхийн яруу найрагчдын XXX их хурал Тайваньд ирэх арванхоёрдугаар сарын 1-7-нд болох аж. Дээрх их хурал  “Далай ба арлуудын хоорондох хайр ба энхийн харилцан яриа” хэмээх сэдвийн  дор болох юм. Хурал үзэсгэлэнт Номхон далайн эргийн Хуайлань хотод эхэлж, Тайваны эрдэнэсийн арлын дундах дархан цаазат Килан ууланд өндөрлөх аж. Их хурлын үеэр дэлхийн яруу найрагчдын шинэ бүтээлийн антологи хэвлэгдэж, яруу найрагчдын уншлага, чөлөөт сэдвээр яруу найргийн уралдаан зохион байгуулж, шалгарсан бүтээлүүдэд алт, мөнгө, хүрэл туг бүхий гэрэгэ олгох аж. Нэмж дуулгахад дэлхийн яруу найрагчдын XXVI их хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсад болж байсан бөгөөд дараа нь Энэтхэг, Мексик, Унгар улсад зохион байгуулагджээ.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж