Уяачдад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Уяачдад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган нэр бүхий 14 хүнийг  “Улсын Тод манлай уяач”, “Улсын Манлай уяач”, “Улсын Алдарт уяач” цолоор шагнасан юм. Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд улсын цол хүртсэн дээрх уяачдыг өчигдөр Төрийн ордны “Баганат” танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.


“Улсын Тод манлай уяач” цол хүртсэн уяачид:

•    Д. Цэрэнжигмэд        “Макс” группийн захирал
•    Л.Цандэлэг               “Шим” группийн ерөнхий захирал
•    Ц.Батсайхан              “Цагаан ноён” ХХК-ийн ерөнхий захирал
•    Д.Мөнхбат                 “Босоо хүлэг” галын уяач
•    С.Ганхуяг                  Төв аймгийн Баянцогт сумын уяач

“Улсын Манлай уяач” цол хүртсэн уяачид:

•    А.Батсүх                    “Алтан хүнс групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал
•    Б.Содномцог              Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын захирал
•    Д.Оюунбилэг              “Агт Эрдэнэ” галын уяач
•    Н.Мөнхдаш                “Бурхан халдун” группийн ерөнхийлөгч
•    Д.Жаргал                   “Чингисийн чулуу” ХХК-ийн уяач
•    Б.Мөнхтөр                  “Бумбат констракшн” ХХК-ийн захирал
•    Б.Бат-Өлзий               “Алтай констракшн” ХХК-ийн уяач

“Улсын Алдарт уяач” цол хүртсэн уяачид:

•    У.Эрдэнэбилэг           Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач
•    Б.Отгоннасан             Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж