IX Богд Ганданд мориллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

IX Богд Ганданд мориллоо

Халхын IX Богд Жамбалнамдалчойжижанцан өнгөрсөн онд Монголын иргэн болсноосоо хойш Улаанбаатарт амьдарч байгаа билээ. Монголын ард түмэнтэйгээ анх удаа шинэлж байгаа Богд гэгээнтэн илжгэн хэмээн төмөр туулай жилийн шинийн нэгний өглөө Гандантэгчинлэн хийдийг зорин ирсэн сүсэгтэн олонтой золголоо. 

Халхын IX Богд Жамбалнамдалчойжижанцан 1932 онд Түвдэд төрсөн  бөгөөд түүнийг дөрвөн настай байхад нь VIII Богдын хойд дүрээр тодруулж байсан юм. Түвд, Хятадын үл ойлголцолоос үүдэн 1961 онд есдүгээр Богд Энэтхэг улсад дүрвэн гарсан ба Далай ламын тааллаар 1991 онд Дарамсала хотод суурьшсан бөгөөд дараа жил нь түүнийг Далай лам халхын наймдугаар Богд Жавзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж, өөрийн гарын үсэг бүхий батламж бичиг өргөж байсан гэдэг. Богд гэгээнтэн түүнээс хойш Дарамсала хотод амьдарч байсан бөгөөд өнгөрсөн жил Монгол Улсын харъяат болсноосоо хойш Улаанбаатар хотноо амьдарч байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж