Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Алтанганжуур хурна

Илжгэн хэмээх Төмөр туулай жилийн битүүний өдрөөс гандан, хийдүүд хурал хурж эхлээд байна. Гандантэгчинлэн хийдийн Цогчэн буюу Очирдарийн дуганд цогчэн хурал хурж эхлээд байгаа бөгөөд энэ нь шинийн арван 15-ныг хүртэл үргэлжлэх ажээ.  Түүнчлэн Гандантэгчинлэн хийдийн дуганд өнөөдөр оройн ерөөл хурах гэнэ. Мөн энэ үеэр Алтан ганжуур ном хурж, гарч байгаа жилд өлзий хишиг өгөөмөр баян байхыг билэгдэн сүсэгтэн олны буян заяаг даатгах ажээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж