Уралдааны замд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Уралдааны замд нас баржээ

“Монгол Ралли 2010” хандивын раллид оролцож байгаа Британийн иргэн Ираны Машхадад явж байхдаа автын осолд өртөн нас барсан байна гэж “UKPA” мэдээллийн холбооноос дамжууллаа. Түүнтэй хамт явж байсан Британийн өөр нэг иргэн гэмтсэн хэдий ч биеийн байдал нь тогтворжоод байна гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Осол өнгөрсөн Баасан гаригт болсон бөгөөд ослын дараа багийн хоёр гишүүнийг эмнэлэгт хүргэн  тусламж үзүүлсэн хэдий ч нэг нь нас баржээ.

Уг раллид оролцож буй тамирчид Европоос Ази тивийн Монгол хүртэл аялах юм. Уралдааныг зохион байгуулж байгаа байгууллага болох “The Adventurists”: “Монгол Ралли 2010-д оролцож байсан оролцогч нас нөгчсөнд бид гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн уг раллид 350 автомашин оролцож байгаа юм байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж