
Эхний хагаст 2 баг гоолдож чадаагүй дууссан бол 2-р хагас эхлээд 18 минутын дараа Английн багийн хамгаалагчид алдаа гаргаж өөрийн хаалганд авто гоолыг оруулжээ. Энэ гоол хамгаалагч Жагиелкагаар овоглосон байна. Ерөнхийдөө Английн хамгаалагчид ДАШТ-нд олон алдаа гаргасан бол энэ удаад ч хаалгандаа өөрсдийн алдаанаас болж гоол алдаж байгаа нь энэ.
Гэвч тэдний алдааг Стивен Жеррард зассан юм. Тоглолтын 69 дэх минутанд 16 метрийн гаднаас шууд цохиж гоолдсоноор онооны харьцааг тэнцүүлсэн бол үүнээс ердөө 4 минутын дараачаар эсрэг багийн дөрвөн ч хамгаалагчийг хуурч 16 метрийн талбай дотор үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлснээр тооны харьцааг 2-1 болгожээ. Ингэснээр 2-1 харьцаатай Стивен Жеррардын оруулсан гоолын дублын ачаар Английн баг Унгарыг талбай дээрээ хожсон байна.
Score Studio