Зохион байгуулах хорооны ажлыг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Зохион байгуулах хорооны ажлыг дүгнэв

Манай улсын нийслэл Улаанбаатар хотноо 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Боксын IV  тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа билээ.Тэмцээний бэлтгэл ажлыг шалгахаар ОУОСХ-ны Боксын Техникийн хорооны дарга Эдуард Абдулманов ирсэн юм.
МҮОНРТ-ийн Хэвлэлийн төвд болсон Хэвлэлийн бага хуралд ОУОСХ-ны Боксын Техникийн хорооны дарга Эдуард Абдулманов, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Үйтүмэн, олон улсын шүүгч Ц.Нандигжав нар тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эдуард Абдулманов тэмцээний бэлтгэл ажлыг ихээхэн өндөр үнэлэн. ЗБХорооны ажлын биелэлтийн явцыг 90 хувьтай байна гэж дүгнэлээ. Тэрээр энэхүү тэмцээн бол өөрийн онцлогтой зөвхөн тэмцэлдэхээс гадна ирсэн орнуудын баг тамирчид Монгол оронтой танилцах, оюутан залуус хоорондоо үерхэн нөхөрлөх, Монголд оюутны болон боксын спорт хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг онцоллоо. Тэмцээний ЗБХ 6 чиглэлийн 100 гаруй ажлыг хийж гүйцэтгээд байна
Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Боксын IV  тэмцээн нь Олон улсын  сонирхогчдын боксын холбооны  шинэ дүрэм, жингээр болох анхны тэмцээн бөгөөд жин өөрчлөгдсөн тул тамирчид сонгоход хүндрэлтэй байгаа юм. Зарим жинд оролцох манай тамирчид жин хасч өрсөлдөх болно. Тэмцээнд Герман улсын  Top Ten  брэндийн бээлий, Хятадын тусгай лицензтэй компаний зөвшөөрөгдсөн рингийг ашиглах болно.Тэмцээнд оролцох тамирчид “Баянгол” зочид байрлаж тэмцээний өмнөх бэлтгэлийг СТО-д хийнэ. Дэлхийн аваргын тэмцээнийг сонирхон үзэх олон хүмүүсийг хамруулах зорилгоор НЗДТГазраас зөвшөөрөл авч тусгай абтобусны чиглэл гаргах, ИДС-иас оюутнуудыг олноор хамруулах ажлыг ЗБХ-ны зүгээс авч ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж